. 2012-01-23 - сэтгэлийн аргамжаа
|
Сэрмээргүй байна энэ зүүднээс Сэлгээ байхгүй ховор Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь
Хааяа би түүнд учиргүй гомддог Харин маргааш нь инээж чаддаг Халуун мөрийг нь дэрлээд уйлдаг Харцнаас нь түүнийг ойлгоод аргаддаг
зурвасхан гэрлийн хугарал шиг зуугуухан явсаар арилж одох зуурдхан заяах залуу насны зун цаг шиг найзууд минь
хэн нэгний хорон үг хэтэрхий тунирхах сэтгэл хэрхэвч биднийг салгах учиргүй хэрэвзээ тэгвэл энэ бүх үгс хэрэггүй хэсэг авиа болно
найзтай хүн шүү гэж би бодохдоо жаргалтай намайг гэдэг шүү гэж би санахдаа бардам нар шиг дулаан илчинд би нялхарч найрсаг гэж энэ хорвоог андуурдаг, гэлээ гээд
С...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-01-16 - Дүүмэд
|
гал халуун харцтай нүдээ ганцхан над дээр тусгаад хэрэггүй залуу минь гандах намрын цэцэгс шиг гарцаагүй би чиний сэтгэлээс хагдрана өөрөө ч гэсэн би үүнийг хүснэ өмчлөх эрхгүй дээ баярлах шиг болно өндөр өвс салхины аясаар найгах шиг өнгөцхөн дурлалдаа чи хэт шатжээ
хэт их тэмүүлсэн дурлал хэврэгхэн бөгөөд хуурамчхан байдагийг эгч нь мэднэ хэрэггүй дээ дүү минь хэтдээ чи намайг ойлгоно ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-01-02 - ШИНЭ ЦАГИЙН МЭНД
|
Шинэ оны эхний өдөр бүхэн сайхан байдаг биз дээ. Алдаатай, оноотой, жаргалтай, гунигтай бүх л дурсамж, амьдрал ард хоцорч, яг л цоо шинэ цаг хугацааны орон зайд нэвтэрсэн мэт. Яагаад ч юм энэ онд их юм өөрчлөгдөх юм шиг санагдаад байГаа. Бүүр цоо шинэ эргэлт болох гээд байгаа ч юм шиг, миний л амьдралын хувьд. Өнгөрсөн жилийн хугацаанд найз нөхөд, ажил алба, танил талын хувьд, өөрийнхөө хувьд цензур их тавигдлаа. Бүгд л өнгө өнгөөрөө ялгараад ирсэн.
За ямар ч байсан миний нэг найзын хэлснээр "Бага ангиас дунд анги уруу дэвших" цаг болжээ гэж.
ШИНЭ ЦАГИЙН МЭНД ХҮРГЭЕ ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Шууд холбоос
|
. 2011-12-16 - My sweet december
|
Өнгөрсөн байхгүй Өнөөдөр, зөвхөн энэ цаг мөч Ирээдүй байхгүй Инээмсэглэл, зөвхөн инээмсэглэх нүд
Сэтгэлдээ нуусан гунигийг чинь би мэдэхгүй Сэрэхэд чинь хажууд чинь байж тайтгаруулахыг би хүсэхгүй Бодит амьдралаас түрхэн зуур амрах бидний Боломж, my sweet december
Тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн минь чи мэдэхгүй Тэврэхээс илүүгээр намайг таньж чадахгүй Хэн хэнээ зовоохгүй гэж бидний зохиосон Хэврэгхэн тэр л ертөнц, my sweet december ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-12-16 - Шинэ жилийн дурсамж
|
Ойрд бичлэг бичээгүй бүүр үг эвлэхээ ч байжээ. Ямар нэгэн зүйл бичиж өөрийгөө хөглөхгүй байхаар улам л холдоод байдаг бололтой юм. Тэгэхээр бичих чадвараа сэргээхийн тулд бяцхан дурсамж маягийн зүйлс бичихээр шийдлээ л дээ. Шинэ жил гэхээр миний үеийнхэн бүгд л мандарины үнэр гээд л ярьдаг. Гэтэл би яагаад ч юм ерөөсөө тэр үнэрийг санадаггүй. Мандарин шинэ жил 2 огт хамаагүй юм шиг л санагддаг. Миний хувьд шинэ жил гэхээр, хүүхэд байхад асар том бас тэгээд өтгөн сайхан мөчиртэй юм шиг санагддаг байсан гацуураа л санадаг юм. 12 сарын 20 гаруут л гацуураа барьна гээд л хөөрхөн юм болдог байж бил...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-12-14 - Жамаараа л
Бичсэн: Zurai
|
Өнөөдөр нэг онлайн танилаа осолоор орж нас барсан гэж дууллаа. Аягүй эвгүй юм аа. Ер уулзалдаж байгаагүй ч тэр нэгэн хар залуугаараа явчих гэж бодоход үнэхээр харамсалтай. Зураг нь, бичиж байсан бүгд нь санаанд бууж, дурслаа. Эвий муу ээж нь яаж шаналж байгаа бол гэж бодоход л .................. Хүний амьдрал гэж урт удаан атлаа даанч богинохон юм даа. Төөрөг заяа нь тийм байсан юм байлгүй дээ.
Тэгээд нэг сонин бодол гэнэт зурасхийлээ. Ахиад тэр хүнтэй мессеж бичиж харилцахгүйгээс хойш Ай Ди-г нь устгах уу яах вэ, эсвэл нь дурсгалыг нь хүндэтгэж байж байх ёстой юм болов уу? гэж Юун сонин юм бод...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Шууд холбоос
|
. 2011-12-10 - Хоосон өдрүүд
|
Бараг л амьдралдаа анх удаа гэвэл бас худлаа хэлсэн болох байх. Гэвчиг ингэж их тариагаар бөмбөгдүүлж, шүүрэн шанага шиг болж, палатандаа өөртэйгөө ярих нь холгүй, хоосон байж үзээгүйгээрээ үзлээ. Хоосон байсан гэдэг маань толгой, бие, сэтгэл, ер нь бүгд л дэмий, хоосон мэт санагдаж байсан гэсэн үг л. Хэдэн үгийг амандаа байнга үглэж байсан нь: Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу
гэж
Хэрвээ бол...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Шууд холбоос
|
. 2011-12-09 - хоосон
|
хоосон сав хоосон ухаан хоосон ходоод хоосон үг хоосон амлалт хоосон гуниг хоосон мөрөөдөл хоосон хэтэвч хоосон амьдрал хоосон бүхнийг дүүргэх Хоёр дохь этгээд ,
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-12-09 -
|
Зөрж өнгөрөх хүн бүр Зүрхэн дэхь гунигаа нүдэндээ тээгээд Зүсэж, сэтгэлийг минь эмтлэнэ
Харц тулгарахаас айсандаа би Харгуй замыг л ширтэн алхана Хаашаа ч гарах гарцгүй
Харанхуй энэ зам хязгааргүй.........................
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-12-01 - Ямраар дурсагдахыг хүснэ Яг түүн шигээ амьдар
|
"Ямраар дурсагдахыг хүснэ яг түүн шигээ амьдар" гэж энэ үг надад маш их таалагдлаа /фэйсбүүкийн нэг найз ийн бичсэн бөлгөө/ хэн нэг суутны үг бололтой.
Ингэхэд би хэн нэгэнд ямраар дурсагдахыг хүсдэг юм бол оо? Ер нь бусдад дурсагдахыг хүсдэг юм болов уу? Мэдээж хүн болгонд таалагдана гэж байхгүй учир зарим хүмүүст гунигтай эсвэл бүүр зэвүүн хүргэсэн, дурсахыг ч хүсдэггүй тийм дурсамжийг үлдээсэн л байх.
Өчигдөрхөн найз хүүхэнтэйгээ чалчиж сууж байхад манай хүн "Найз нь ер нь бусдыг их өрөвддөг болсон байна лээ, тэнэг тэнэг аашилж байгаа хүмүүсийг харахаар уурлаж дүрэлзэх нь битий хэл, эвий ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Шууд холбоос
|
|
|
|
|