Монгол залуус TOEFL 120

. 2012-04-11 - Яг одоо

Бичсэн: arius

Яг одоо чамайг тэврэмээр байна
Ямар ч үнээр байсан би айхгүй
Яагаад гэж асуувал хариулья
Ягаан уруул минь улаан будагт хучигдаж
Янаг инээмсэглэл бүгдэд тараахаас өмнө
Яг одоо чамайгаа тэврэмээр байна

Үнсэлт минь
Үнэн гэдэгт чи минь итгэнэ
Үгний сайхан, харцны халуун
Үйл хөдлөл бүхэн минь чамд зориулагдаагүй ч
Үүрээр орхиод гарахдаа үнссэн
Үнсэлт минь шудрага гэдгийг чи мэдэрнэ

Хэзээ ч гэж хэлээгүйн чинь төлөө
Хэнд ч би чамайгаа алдмааргүй байна...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-01 - нэг удааа

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
 Нури Билгэ гэдэг найруулагчийн Анатолияд нэгэн удаа гэдэг кану үзэв. Гоё юм билээ үзээрэй. Энэ кануны нэг хэсэг нь үнэхээр санагдаад болдоггүй, юу вэ гэвэл...

Прокурор эмч 2-н яриаг товчлон сийрүүлбээс
- манай нэг найзын эхнэр зүгээр л нас барчихсан. би 5 сарын дараа үхнэ гээд л яг тэр үедээ нас барчихсан.
- тийм юм байх учиргүй, задлан шинжилгээ хийсэн юм уу...
- тэгэх шаардлага байгаагүй ээ, зүрхний шигдээс гэсэн.
- тэр бүсгүй зүрхний эмгэгтэй байсан уу
- үгүй ээ, тэр цоо эрүүл байсан. Хүүхдээ гаргачихаад л...тэгээд л нас барчихсан
- амиа хорлолт байж болох юм
- та их сонин хүн юмаа, тийм байх ёсгү...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-22 - The Help

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж
гэдэг кино үзээд суужийна, хүмүүс нэгэндээ чин сэтгэлээсээ туслаж, хайрлах .... ...

Сүүлийн хэдэн сар толгой өндийх ч завдалгүй явлаа, асуудал, асуудал бас дахин асуудал. Нэгэнт гаргасан шийдвэрийг буцаах аргагүй, буцах эрхгүй. Энэ бол миний л итгэл үнэмшил, миний л амьдралын хэм. Гэсэн байтал би яагаад сэтгэл ханахгүй байна, яагаад тэмүүлэхгүй байна, амьдрал өөд. 
Өнөөдөр гэнэтхэн л ганцаардаж байгаагаа мэдэрлээ, гармаар санагдаад л байлаа. Тэгээд мессенжерт байгаа хүмүүсээс, утасныхаа жагсаалтаас хань болчих хүн хайлаа, нэг ч байсангүй. Ганцаараа жаал кино минохоноор өөрийгөө аргадаж суулаадаа...
Сэтгэгдлүүд (2) :: Шууд холбоос

. 2012-03-13 - Хүн яагаад ...

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж

Хүн яагаад хараал хийлгэдэг юм бол?
Хүн яагаад архи ууж зүрхээ чангалдаг юм бол?
Хүн яагаад өнгөнд шунадаг юм бол?
Хүн яагаад диваажинг хүсч, тамаас айдаг юм бол?
Хүн яагаад худлаа ярьдаг юм бол?
Хүн яагаад хулгай хийдэг юм бол?
Хүн яагаад хүүхдээ хогийн пункерт хаядаг юм бол?
Хүн яагаад бусдыг зольдог юм бол?
Хүн яагаад бусдыг доромжилдог юм бол?
Хүн яагаад хүн алдаг юм бол?
Хүн яагаад хүнээ иддэг юм бол?
Хүн яагаад өвчилдөг юм бол?
Хүн яагаад үхлээс айдаг юм бол?


УЧИР НЬ ТЭД МАХАН ТОЛГОЙНДОО ХАЙРТАЙ АМЬТАС БОЛООД Л ТЭР
...
Сэтгэгдлүүд (7) :: Шууд холбоос

. 2012-02-20 - Ааваа

Бичсэн: arius

Үрээ гээд та минь намайг хүлээсэн байна
Үнсүүлэх гээд би таньдаа яарсан байна
Үүрээр босож бүүвэйлсэн хоногуудын тань тоо
Үнэнг хэлэхэд ээжийгээс дутаагүй дээ

Өглөө ажилдаа гарахдаа
Өлгий рүү минь өнгийн эрхлүүдэг байсан аав минь
Өтөллөө гээд ганц үг цухуйлгаагүй ч
Өрөвдөөд байх юм таныгаа

Өндрөөс өндөр санагддаг байсан та
Өнөөдөр бараг надтай чацуу
Өөрөөсөө илүү хайрлаж өсгөсөн болохоор
Өөдөсхөн охин чинь таньтайгаа бараг тэнцүү

Сар асгартал уйлмаар өдрүүдэд
Санааны мухарт зулын төдий гэрэл хадгалах
Саруул ухаан таньд минь байсан болохоор
Саар явлаа ч охин нь сөхрөхгүй

Амьдрал бэлэглэсэн ээжид минь хань бол...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-20 - нууж хайрлана

Бичсэн: arius
удаан хүлээсэн учрал
уйтгар гуниг авчирсан ч яах вэ
уулзахыг хүсэж би өөрөө тэмүүлсэн хойно
урсах нулимс ч гашуун биш

үдэш бүрийн ганцаардлыг
үргээж зүүдэнд ханьсах амраг минь
үүрээр дэргэд минь үгүйг мэдрэхдээ
үнсэж сэрээлээ гэж мөрөөддөг хонгор минь

нуураа гээд шувууд намайг орхиод нүүдлэхэд
нууж хайрлах сэтгэл үлдэнэ


Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-09 - уучил намайг

Бичсэн: arius
 Амьдрал минь би чамдаа
Арай л гамгүй хандаж уучлаарай
Асгаруулж уйлаад ч яах вэ
Ай би өөрөө л хамгийн буруутай

Өнгөрсөнг өнгөрсөн гэж
Өөрийгөө уучлах аргагүй
Өрөөлийн юм шиг хүйтэн хандсанд
Өршөө амьдрал минь намайг уучил

Цэцэг цэцгийн өнгийг гундаах
Цэмцгэр залуу нас минь дээ
Цэн мөнгөний үнэгүй болгосонд
Цэцэрхэж үл хайхрасныг минь уучил

Элээж дуусдаг хорвоо болохоор
Элдэв учрал тохиох орчлонд
Энгүй үнэтэй ганц чамайгаа
Энэрэлгүйгээр би үрж дуусгасан байна

Ичгүүр надад эргэж харах завдал өгөхгүй нь
Эелдэг энхрий зан минь
Эвий дээ чамайгаа би
Эгцэлж харж чадахааргүй ихээр гомдоож

Цаашдаа яаж хайрлахаа мэдэхгүй ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-08 - Хэвээрээ

Бичсэн: arius
Хэвээрээ
хатахдаа 
хамаг үзэсгэлэнгээ гээдэг сарнай биш болохоор
хайрласан сэтгэл минь хэвээрээ 

Хэвээрээ
хэн нэгнийг ихээр санаж
Хээр талд бэлчээсэн бодол
Хэнхэн яргуй шиг зөөлөн хэвээрээ
 
Хэвээрээ байна
Хэлэх үггүй ч нууцхан ширтдэг 
Хэрэггүй гэж мэддэг ч
Хэмжээгүй их үгүйлдэг
Хэвээрээ байна

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-31 - Надад зориулсан захиа

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж
 ...........

Yu geech Zurai egch,
odoo bgaa amidral maani tiim dardan bish bgaach, tanid talarhaj yvdag shuu. ......

HUMUUS CHADAAD BOLOOD SAIHAN AMIDRAAD BGAA YM CHINE.TA BID 2 CH GESEN YUGAARAA DUTSIIN TEE.
Hun helhees naash,tsaas chichhees naash gdg ug bdg sh dee er ni. 

- Ta uuriiguu hichneen huchirheg emegtei bolhoo meddegui bh aa. Taniig harhaar buun erch huch haragddag, ter zan chine taniiig chimdeg shuu. Busad humuus taniig yu gj boddogiig ni mdhku ch basdag negend, esvel hen negen durgui hund OO ZURAI CHINE IIM MUNDAG AIHTAR busgui baisiimu? gj ataarhtal n sain saihan yavah yostoi shuu. Am...
Сэтгэгдлүүд (3) :: Шууд холбоос

. 2012-01-30 - Хоосон чанар ба Хиппи амьдрал

Бичсэн: Zurai Ангилал: Би биш
Би сая нэг нийтлэлээс "бүх шашин хоосон чанарын тухай номолдог" гэж уншлаа. Мэдээж алива шашин бүр энэрэл, нигүүлсэл, амьдралын утга учрын талаар номлодог, гэгээрэлд хүрэх замыг хүн төрөлхтөнд тов тодорхой заасан байдаг байх.
Тэгээд хоосон чанар гэж яг юуг хэлээд байгаа юм бол гэж жаахан эргэцүүлж суунгаа бичиж байна. Эрийн цээнд хүрч, амьдралыг өөрийнхөөрөө ойлгох чадалтай болсон хэн бүхэн энэ үгийн утгыг мэдээж нь мэдэж байгаа. Зогсолтгүй хөдөлгөөн, нэг нь нөгөөгөөр солигдох амьдралын хүрч, хар цагааны дэнс нтр гээд өөрсдийнхөөрөө л энэ үгийн утгыг тайлна. ...

Тэгээд?
Тэгвэл тэд яагаад хоосон ...
Сэтгэгдлүүд (1) :: Шууд холбоос
Хуудас: 10 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel