Монгол залуус TOEFL 120

. 2015-11-25 - ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ

ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ

1.Хүн сурахаа хүрвэл монголдоо орцны подвольд амьдарч байсан ч сурч өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Харин сурахгүйгээ хүрвэл Harvard-ч таньд туслахгүй.
2. Үнэхээр л энд юм сурах гэж ирсэн бол сурсан шиг сураад, суусан газраасаа шороо атгаад буцах, тэгж чадахгүй юм бол зүгээр монгол руугаа буцаад ижий аавдаа тусалсан нь дээр
3. Гараа эвэртэл ажиллан байж олсон мөнгөөрөө үр хүүхдээ гадаадад явуулдаг ээж аавыгаа байнга бодож, тавьсан зорилго, хүрэх гэсэн хүсэл мөрөөдлөөсөө хазайхгүй байх.
4. Хараалын элдэв шалдар үг хэрэглэхгүй байх. Үнэхээр л 11 жил дунд боловсрол, 4 жил дээд боловсрол, цаашлаад мастер гэсэн дээдийн дээд боловсрол эзэмшчихээд хар захын боловсролгүй наймаачид шиг хараалын үг урсгаж байгаа бол харин арчаагүй адгийн шаад болно. /би хаад хэргэлчихгээд байх, хэрэглэхгүйг хичээж байгаа/ 
5. Зүгээр суух гэдэг зүгээр л шоронгоос долоон дор зүйл. Монголд байхдаа зүгээр суухыг мэддэгүй л байсан. Энд ирээд зүгээр суух нь ихэслээ. Тиймээс дахин нэг шинэхэн ном бичиж эхлүүлж байгаа.
6.Хүмүүс ярьдаг. Гадаадад монголчуудтай хамт байх хэцүү, аль болохоор зайгаа барьж явах хэрэгтэй гэж. Элэг нэгтнээ бараадахгүй өөр яах ч билээ. Өөрийн сонирхол, өөрийн итгэл үнэмшил, өөрийн амьдралын хэмнэлээ л дагаж явбал зүгээр. Бусдад нөлөөлөгдөж биш.
7. Өдий 20 гарч энэ хорвоод бүхэл бүтэн 20 гаруй жил амьдарчихаад өнөө хүртэл ээж ааваараа тэжээлгэж, мөнгө нэхэж, алба аятай гадаадад сурч буй нэрийдлээр баясан цэнгэж, цагийг хоосон үрж, зөнөж үхэх гэж байж хөхнөөсөө гараагүй жоохон хүүхэд шиг эцэг эхээсээ мөнгө сааж амьдралын утга учираа ч олоогүй, хэн болох гээд яах гээд яваад байгаагаа ч мэдэхгүй явж буй залуу болчих вий гэж айх.
8. Хэдий энд ирсэн сургууль хөдөө нутагт байрлах, хамгийн ойрын дэлгүүр нь 9 км-т, хүн цөөтэй, ангиар ярьдаг хүн өдрийн од шиг цөөхөн ч энэ дундаас нэг боломж, нэг санаа, нэг бизнес idea төржил байна. Ямартай ч найзуудтайгаа хамт хийж 400 гаруй мянган төгрөг төлөн байж чирж ирсэн зүйлээ мөнгө болгох ажил урагштай л байна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2016-01-28 -

Бичсэн: Зочин
Сайхан зөвлөгөө байна. Хүн хэлэхээс найшгүй гэдэг дээ. Good luck Сүрхий хүүхэд байна
. Шууд холбоос

. 2015-11-30 -

Бичсэн: Зочин
үнэхээр сайхан зөвлөмж байна нэгийг бодож 2-ийг тунгаалаа
. Шууд холбоос
Бичлэг: 1 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel



:-)
 
xaax