. 2013-01-23 - Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
Хийх юм олдохгүй блогоо нээгээд юм бичюү гэж бодлоо. Хийх юм олдохгүй ч гэж дээ гадаад оронд байхдаа хийх юмаар их л байлаа. Хотод ирээд мөн л их ажилтай. Харин хоёр хоногийн өмнө төрсөн нутагтаа ирлээ. Өмнөговь аймагтаа. Гадна дотны улсууд танай аймагч баян, их хүн очиж байгаа, гадны хөрөнгө оруулалт энээ тэрээ.... гээл ам уралдан ярьцгаана. Харин тэр түм бужганасан газар нь юу ч алга. сонсохнээ яг тэр уурхайн хавиар л хүмүүс байдаг сурагтай. Аймгийн төвдөө бол хэдэн төсвийн ажилтан, 11 жилийн сурагчид дэлгүүрийн хэдэн худалдагч тэгээл боллоо. Манайх гэж 8 нэрийн бараа аль 95, 6 оноос ажиллуулж ирсэн юм. Оюутан л болсон хойно гэртээ ирээд дэлгүүртээ сууна, ээждээ туслана. Харин одоо дэлгүүртээ суугаал блогтоо бичлэг оруулж байгаа нь энэ. Цонхоор хархад юу ч хүнгүй, хаад нэг нохой энэ тэргүүгээр шогшиж явах нь харагдана. Мөн дэлгүүрийн гадуур элсэн хуй жоохон эргэлдэж үүгээр нь шарласан бут, бургас өнхөөд эгээл амьдрал зогссон гэлтэй. Дэлгүүрийн цаг чаг чаг хийхээр өөр чимээгүй байтал Ява гэх хужаа мотоцинклийн дуу нэг таржигнан гадуур өнгөрнө. Өөр ч сонин харчхаар юм алга. Өчигдөр орой хажуу айлын эмээд чанасан толгой оруулж өгөхдөө жоол юм ярьж суулаа. нүдэнд нь ямар ч урам зориг, итгэл залуу насны эрч хүч нь үгүй болжээ. Мөн ихэд баярласан царай гаргаад энэ өвөл ч хар цай уухгүйхан шиг өвөлжлөө, болоодоо хөөрхий гэж хэлнэ. Гэрт нь ч шинэ зууны юм гэхээр юм юу ч алга, хуучин муу радио хангинана, арслангийн зурагтай модон авдаг, дээр үеийн нэг ширээтэй. Аймгийн төвийн гадаах байдал, аймгийн төвийн хүмүүсийн доторх гэр нэг иймэр хүү л. Гадаад оронд байхдаа монголоо хөгжүүлнэ ёстой бут авна, цөм авна, бид хийх ёстой энээ тэрээ гээд хөөрөөд омогшоод байсан хэдэн бодол энд ирээд л нөхцөл байдалд цөм дарагдаж миний мөрөөдөл тээр тэнд харагдаж хэдэн тэмээ шиг хол санагдана. Дэлгүүрийн хаалга тас хийж хоёр жаахан хүүхэд гүйн орж ирээд 50-ийн човго авий гэж 200 төгрөг барьж орж ирлээ. Тэдний човгоо сайн тоолж авч байгааг хэлхүү. Урьд өдөр човго л манай энд супер наймаа байна даа гэж ээжийн хэлсэн санагдана. Мэдэхгүй ээ яамаар ч юм. яамаар байгаагаа сайн мэдэхгүй байгаа ч ямар нэгэн юм хийх ёстой л байх гэж бодогдоод байхын. Хамгийн их баялагтай, баян аймаг нь ийм байгаа юм чинь бусад аймгуудыг дурдаад ч хэрэггүй байх. Гайгүй мөнгө хураагаад эхнэр хүүхэдтэйгээ гадаадад гарч амьдардаг ч юм уу гэж ирээдүйн амьдралаа төсөөлнө. Ингэж хэллээ гээд өвгөд хөгшидөд хааяа адлуулна. Тэгээд бодлоо. МОНГОЛ ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА гэж. Хүн болгоны боддог бас хариулах гэж хичээдэг асуулт байх. Гэхдээ миний бодлоор хамгийн гол шалтгаан нь ХҮН АМ. Түүний тоо л юм байна гэж. Маш бүр арай л цөөхөн хүн амтай байна. Монголын аймаг бүрт 5 сая хүнтэй байна гээд та бодоод үзвэл юу болох бэ? Гайхалтай хөгжил, гайхалтай дэвшил гарна. Үгүй гэж үү. Улаанбаатар хот 10 сая хүнтэй хот болсон гээд төсөөлөөд үздээ. Тайваньд байхад яг манай гэрийн хажуудах жижигхээн захаар өдөрт 1 сая хүн орж гарч байдаг. Тэнд би төмрөнд 50 ширхэн оймс өлгөөд оймсоо аваарай гээд алхахад 2 цагийн дотор л зарж байсан. 200 хүн дор хаяж сонирхлоо 20 хүн л худалдаж авч л байна. Ингээд би зарсан оймсоороо эргүүлж 50 оймс шинээр худалдаж аваад үлдсэн мөнгөөр нь Жипай, шарсан тахиа аваад модны сүүдэрт тайвань beer-тэй хамт идээд л хөгжим сонсоод жаргалтай суудаг байлаа. Тун хялбараар, харин миний авсан Жипай зардаг мухлагын авгай өдөрт хэдэн зуун шарсан тахиа зарна. Тэр хирээрээ орлого нь гайхалтай нэмэгддэг байх. Их хүний ачаар миний ч борлуулалт нэмэгдэж их мөнгөтэй болж байгаа юм. Манайд бол өөр. Би Нарантуул захаар төмрөнд 50 оймс хэлхээд Оймсоо аваарай гээд явах юм бол Хэн ч авахгүй. Би мөрийцөхөд ч бэлэн байна. Аягүй бол зарим нь хаанаасаа туучихсан оймснууд болдоо л гэж хардах байх. Хаа ч очсон Тайвань, Хятад, Малайз, Сингад түм бужигнаж байдаг л газар. Ямар ч үйлчилгээ явууллаа гэсэн алдагдалгүй л ажиллаад байх. Манайд бол сумын төвд дэлгүүр нээлээ гэхэд өдөртөө л хажуу айлын Хорлоо, Хатнаа, Сэргэлэн гээд тоотой хэд л орж ирсэн. Манай монгол шиг бүх үйлчлүүлэгчдээ нэрээр нь мэддэг газар гэж байхгүй биз. Ядаж 15 сая хүнтэй болбол бид хөгжлийн асуудлаар ярихад илүү хялбар болох байх. Тэгэхээр яах нуу бид эх орноо хурдан хөгжүүлэе гэж бодож байгаа бол их л хүүхэд хийх хэрэгтэй болохнээ хэхэ. За би ч бас эхэллээ. хэхэ joke
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2013-04-03 -