Монгол залуус TOEFL 120

. 2013-02-01 - Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!

Өөрийнхөө дотоод ертөнцийг нээх ганц талбар нь блог маань л юм даа. Хэд хэдэн газар лекц уншина, хааяадаа хүмүүст зөвлөгөө өгнө. Яагаав дээ зорилготой бай энээ тэрээ гээл...Тэгтэл мань хүн өөрөө хүнд байдалд орхоороо яахаа мэдэхээ байчих юм. Мөнгө санхүү, хувийн харилцаа жоохон тааруу болоод ирэхээр facebook дээр ч юм уу mesnger status дээрээ юу ч бичиж чадахгүй, тэр бухимдал, гутралаа дотроо л хадгалхаас ил гаргаад ирчиж чадахгүй явах нь жоохон хэцүү. Mesnger Status дээр жишээ нь Би түүнийг мартмаар байна ч юм уу иймэрхүү юм биччих юм бол нөгөө намайг мундаг, энээ тэрээ гэдэг хүмүүс маань за энэ нөхөр чинь юу болж байна, өө зайлуулдаа гэх ойлголт төрөх болов уу гээд сэтгэл гутранга байсан ч Ямагт урагшаа яг цаг шиг ч гэдийм үү иймэрхүү үг бичих нь ихсэж.
За энэ ч яахав ойрд хүмүүстэй харилцах тусам улам л төвөгтэй болж ирэх юм. яадаг ч байсан 5 хүн өөрийн хэргээ бүтээхийн тулд надаас тусламж, дэмжлэг хамаг цаг, хүч энерги, хөдөлмөр шимчихээд дараа нь танихгүй хүн шиг болох, эсвэл чи чинь хэн билээ ч гэнэ үү хэхэ, мэдэхгүй ээ.
Нэг хүн гадаадад тэтгэлэгээр сурах ямар байдаг юм, яаж материал бүрдүүлэх бэ, ямар хүнтэй холбогдох бэ гээл өнчөөн юм асуугаад би ч өөрийн мэддэг бүхнээ хэлж, жишээ загвар явуулж үүнийгээ за нэг хүнд ч гэсэн тусалж байвал сайн ш дээ гэх зэргээр өөрийгөө урамшуулж туслаал гүйдэг байж, харин нөгөө эр хэргээ бүтээж гадаад руу ч явав саяхан монголд амраад ирсэн сурагтай нэг зүйл асуух гэсэн гэтэл олигтой ч хэлдэггүй ахын хүү яасан ч гэнэ үү!
Бас дээр нэг нөхөр юм орчуулаад өг ёстой энээ тэрээ гээл байсан дараа ч хэргээ бүтээчээд чи чинь хэн билээ? Гоё асуулт шүү энэ бас.
Бас нэг гар..... гээл бичвэл өчөөн л байна.
Аз болж надад ийм зан суугаагүй билээ. Монголчуудын төрөлхийн зан нь өөрийн хэрэг бүтвэл бусдын хэрэг яах нь хамаагүй гэх аминч үзэл давамгайлах мэт. Хүн хүний төлөө амьдардаг цаг биш ээ гэж зарим нь хээ нэг хэлнэ, харин зарим нь хэн сэргэлэн, зальжин, овсгоотой нь амьдардаг цаг гэнэ. Бурханы ном дэлгээд уншваас "амин хувийн явдлаа бусдаас доогуур тавьж хамаг бүхэнд үнэн сэтгэлээсээ туслан тэтгэ мүү" гэсэн байх юм. Сургааль, бодит амьдрал хоёрын дунд асар том зөрүү байгаа нь хамарсалтай. Айн Рэндын Атлантын нуруу тэнийв зохиолын уншиж байхдаа хүмүүст туслах гэдэг нь шал утгагүй зүйл, хэнд хамаатай юм би өөрийнхөө л төлөө, өөрийнхөө амьдралын төлөө л зүтгэж байна. Тэр нийгмийн сайн сайхан, халамж, тус гэдэг зүйл чинь чөтгөр рүүгээ тонил гэж их гардаг. Тэгээд яагаад ингэж хэлсэнээ маш ухаалаг үндэслэлээр тайлбарласан байх нь надад их таалагдаж билээ.
Ер нь ч тэгээд хүнд туславал хариу нэхэхгүй л туслах хэрэгтэй. Хүний тус авсан бол зааааааавал талархал илэрхийлэх ёстой байх.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2013-03-23 -

Бичсэн: Хэхэ (зочин)
Сайн байна уу Би энэ жил 11ээ төгсөж байгаа тэгээд Тайванд сурах сонирхолтой байгаа юмаа. Тэтгэлэг аваад явбал бүр сайн байна. ПБТ тоэфлийн 563 оноотой та зөвлөгөө өгөөч
. Шууд холбоос

. 2013-03-20 -

Бичсэн: Зочин
hun gdeg chin odoo tiim l bolchihood bndaaa hetsuu boljee hetsuu yum guih heregtei bolhooroo nzaa yu bn daa sain uu eni terii geel harin ooriihoo hergiig buteeged awsniiha daraa chi chin hen bilee bi chamaig tanih biluude geh l yum odooch barag terend n daschdeee
. Шууд холбоос
Бичлэг: 4 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel



:-)
 
xaax