Монгол залуус TOEFL 120

. 2012-07-07 - Гадаадад сурах Тэтгэлэг

Би өмнө нь өөрөө тэтгэлэг авч гадаадад сурч байсан болоод ч тэр үү тэтгэлэгийн талаар их өөдрөг ойлголтой нэгэн байсан. Монгол залуус гадаадын их дээд сургуулиадад суралцах, тэнд амьдарч үзэх нь ямар их ач холбогдолтой эх оронд хэрэгтэй зүйл бэ гэдгийг би мэдэрдэг. Тиймээс аль чанад чинээгээрээ бусдад туслах, тэтгэлэг олж өгөх, ном материал өгөх, мэдээллээр хангах гэж яваа нэгэн. Монголд ирснээс хойш дотор бачимдаж, уур бухимдал төрж, стресдэж, хог шороонд даруулж, пизда гөлгөөрөө дуудуулж, дээр нь чихний хэнгэрэг хагалах шахам машины чигнаал, учир нь ойлгогдохгүй асч унтрах гэрлэн дохио, автобус руу хэнийг ч үл хүндэтгэн чихих залуус, авбал ав байвал бай гэсэн бүдүүн худалдагч, захиалсан хоолыг ширээн дээр шидэж өгөх үйлчлэгч авай....
Надад миний монголын юун ч таалагдахаа байжээ. Өмнө нь монголд байхдаа гадашгаа гарч үзээгүй болоод ч тэрүү хэтэрхий дунд нь орсон байсан байна. Одоо бол өөр нүд, өөр мэдрэмж, өөр хэмнэлээр ийм л харагдаж байна. Хааяадаа мөнгө хуримтлуулж аваад өөрийн сайхан эхнэр хүүхэдтэйгээ гадаадад амар тайван аж төрөх юмсан ч гэж бодох үе байхын. Гэхдээ миний сэтгэлийг монголд уядаг зүйл нь энэ заваан, залхаг зүйл, онцолбол бүдүүлэг, арчаагүй хүмүүс олонх биш гэдэгт л би бага ч болтугай баярлаж явдаг.
Гадаад руу л гарч үз танинээ, тэнд сур, ажилаад үз, энэ өөрийн оромжоо гаднаас нь нэг хараад үз. Гадаадад 1 жил л байхад бүх зүйл тов тод харагдах болно. Та хөгжих хэрэгтэй. Миний итгэл үнэмшил бол ИРГЭН ХӨГЖИЖ БАЙЖ УЛС ОРОН ХӨГЖНӨӨӨ
Оюутолгой, 5 толгой гээд х....л байна. Тэр гэрээг нь монголын засгийн газар 100 хувь эзэмшлээ ч монгол хэзээ ч хөгжихгүй. Ингэж эзэмшвэл цаад мангарууд чинь иргэн бүрт 5 сая төгрөг өгнө гэж т1 тэнэ шүү.
Надад нэг ширхэг зоос ч төлөхгүй байсан ч би Монголын оюутан залуусыг гадаадруу тэтгэлэгээр сайн сургууль руу явуулхын тулд хичээх болно. Одоо зүгээр бичдэг, зөвөлдөг биш шалгалтаа сайн өндөр оноотой өгсөн оюутан залууст бодитой тэтгэлэг өгдөг ийм систем рүү шилжих гэж байна. Энэ ажил тун удахгүй эхлэнэ. Монголд залуусын хамарсан тэсрэлт маягийн зүйлийг би эхлүүлхээр ажилдаа орцон байна. Энэ ажил бол сайн санааны ажил юм. Би яг нэр дэвшигч шиг ярьж байна уу хэхэ. Тэд нарыг хараал идэг.
Шууд холбоос

. 2012-06-03 - ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.

Сайн байна уу?
Миний бие гадаадад суралцах, TOEFL-д бэлтгэх талаар бага ч гэсэн мэдээллүүдийг өөрийн блод дээрээ оруулаад та бүхэнд толилуулж байсан билээ. Монгол хүн Монгол хүндээ тусалхаа больсон нийгэм гэж олон хүн ярьдаг боловч миний бие хэн нэгэнд чинь сэтгэлээсээ туслах нь энэ яваа насны эрхэм зорилго л гэж ойлгодог. Би өөрийн туршлага, үзсэн замналаасаа гадаадад сурах, шалгалтанд бэлтгэх талаар бичиж байсан бол одоо та бүхэн өөрсдөө Гадаадад суралцая гэхэд юу саад болж байна, Англи хэл сурья гэхэд юу нь хэцүү байна. Энэ талаараа нэг санал байвал доор comment-ны хэсэг бичээд үлдээгээрээ. Би тэр талаар чинь чадах ядахаараа мэдээлэл олоод хариу өгөхийг болоё. Гэхэдээ бэлэн юм өгч чадахгүй. Мэдээллийн эх үүсвэр, зөвөлгөө маягаар явая.
Та таньд баярлалаа.

moogii_1992@yahoo.com
Шууд холбоос

. 2012-05-16 - ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?

Анхааралтай уншаарай танд өгөх миний сүүлийн зөвөлгөө

Монголд өндөр цалинтай ажиллах, сэтгэл ханамжтайй амьдрах, бага залуугаасаа амьдрал үзэж, мөнгө олох Алт шиг зөвлөлөөг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна аа, гээл сүртэй эхлэхгүй юу хэхэ, заза энэ ч яахав

Гадаадад суралцах хүсэлтэй бол та яг энэ нийтлэлийг уншиж байхдаа баруун гараа толгойныхоо ард гаргаад дагзруугаа бага зэрэг цохиод хүслээ хэлнэ үү. Дараа нь баруун тийш хараад, гурван удаа үлээ, зүүн тийш хараад 4 н удаа үлээ. Хүсэл чинь биелэх болно.

За туршаад үздээ. танд 3 минут өгөе.

Та маш сайн биелүүлсэн бол аливаа мэдээллийг уншаад амьдрал дээр хэргэжүүлэх тал дээр та сайн байна. Нөгөө талаас нэг муу зүйл байна. Зарим хүн аливаа мэдээллийг уншаад үйлдэл хийхээсээ өмнө өөрийн бодитой, ухаалаг дүгнэлт хийдэг. Тэгсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг. 

Үүний адилаар олон залуучууд гадаадад суралцах гоё, сайхан, ирээд өндөр цалинтай ажиллана гэсэн хэт хөөрсөн ойлголтоосоо болж алдаа гаргадаг. ГЭХДЭЭ

Миний танд өгөх гэж байгаа зөвөлгөө бол ЯАЖ ИЙГЭЭД ЯМАР ХАМААГҮЙ АРГААР ГАДААД Л ГАР. өмнө нь гарч үзээгүй бол бүр сайн. Бүр яаж ийгээд гар. Гэхдээ солилцооны хөтөлбөр exchange program аар байвал бүр сайн. БҮР excellent. ЯАГААД СОЛИЛЦОО ГЭЖ

За одоо би танд тайлбарлая. 

Гадаадад 4 жил сурсан хүн, аа харин гадаадын 2 оронд хагас, хагас жил буюу нийт 1 жил  сураад монголдоо 3 жил суралцсан хүн 2 ийн аль нь ирээдүйд сайхан амьдах бэ.

Надад 2 сонголт байсан 4 жил Солонгос улсын Ёонсей их сургууль буюу солонгос улсдаа эхний 3т ордог сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах, 2 дахь сонголт нь Тайвань-ны Минг Чуан их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй хагас жил суралцах. Би одоо 2 дугаар курс, Тайванд сурвал шууд курсээ үргэлжлүүлнэ, солонгост суралцвал эхнээс нь суралцана. 

Ингээд би Тайвань дахь их сургуулийг сонгож одоо энэ сургуульдаа суралцаж байна. Яагаад энэ сургуулийг сонгосон бэ гэж

1. Гадаадад сурна гэдэг маань нэгт маш чухал. Худгийн мэлхий худгаасаа гарч далайн усанд орохтой л адил. Гадаадад орон очоод ертөнцийг харах цонх өөрчлөгдөнө, цоо шинэ мэдрэмж, өөр өөр хүмүүс, өөр ёс заншил, техник технологи, сайхан модод, зүлэг, сайхан охид хөвгүүд гээд бүх зүйл нь өөр. 

2. Шинэ бизнесийн гайхалтай санаа олно, хэл сайн сурна, бие дааж амьдрах чадвар нэмэгдэнэ, мөнгөний үнэ цэнийг ойлгоно.

за эргээд сэдэв рүү гээ ори.

1т би солонгос улсад 4 жил байхыг хүсээгүй. 2т солонгос хэл үзсэнээс анги, хятад хэл үзсэн нь дээр гэж бодсон, 3т солонгос руу бараг хүн болгон л явдаг болохоор солонгост сурсан гэхээр нээх оошоох нь бага,. Хамгийн том шалтгаан нь би цаг алдахыг хүсээгүй.

Ягаад Тайваньд хагас жилээр гэж. 
Тайваний энэ сургуулийн бүх хичээл нь англи хэл дээр ордог олон улсын сургууль, англи хэлний мэдоэгээ дээшлүүлэх гэж,. Хамгийн гол шалтгаан нь би энэ улсаас 6 сарын хугацаанд гайхалтай бизнес санаа олно  л гэж энд ирсэн. Тэгсэнээс биш хагас жилийн дотор дээр нь солилцоогоор юугаа сурхав. 
Гайхалтай нь бизнес санаагаа ч олсон, одоо энд зах зээлээ судлаад монголд хэргэжүүлэх арга замаа боловсруулаад сууж байна. Одоо энэ зун монголдоо буцаад очно. Бизнесээ хийнэ хажуугаар нь монголынхоо их сургуульд үргэлжлүүлээд сурна. Харин дараа жил мөн солилцооны хөтөлбөрөөр Солонгос улсын Сойл Бриж их сургуульд Хасаг жил суралцахаар төлөвлөөд байгаа. Мөн солонгос улсын эдийн засаг, шинэ бизнес санааг суралцах хугацаандаа хайна гэж бодож байгаа. Дээр нь гадаад сурч байхдаа монголоо гаднаас нь хараад илүү бодитой дүгнэлт хийх чадвартай болдог. Манай орны юу нь болохгүй байна, мөн, ямар шинэ бизнес хийх боломжтой байна бүх зүйл тод харагддаг.

харин 4 жил гадаадад сураад юу болох уу.

Яг үнэндээ гадаадад сурч байгаа монгол оюутнууд ер нь шоучин талдаа. Одоо энэ Тайваньд байгаа гарууд бол тийм ш дээ. За өглөө хичээлдээ явна өдөр 2 гэж тарлаа тэгээл хийх юм байхгүй. 
Аялана, орой нь nigh орно, маргааш нь шартсан амьтад лекцэн дээрээ унтана. Ер нь л ийм ш дээ. Гашуун үнэн. Тайвань өөрөө хятад хэлтэй учраас гадаадын оюутнууд юун лекц сименарт суух, хаана болох, дээр нь хэлийг нь ч ойлгохгүй, Нэг үгээр хэлхэд нийгмийн идэвхи  0%. Алдаг оног хичээлдээ явна өөр зүйл байхгүй. 
 Өөр улс оронд ч ялгаагүй, нийгмийн идэвхи бага. Тэгээл нэг Гадаадад сургууль төгөссөн хүн болж монголд ирдэг. Олигтой ч ажилд орсон юм байхгзй нэг том доплом барьсан хүмүүс, 4 жил гадаадад өндөр зардалаар ээж аавынхаа зовлогоос зулгаачаад төгсөөд бас эцэг, эхээ гунигийн нүдээр ширтээд суучна, ажил оллоо гэхэд Сайндаа л нэг office-ийн тушаал гүйцэтгэгч, эсвэл нэг төсөл дээр ажиллана. За зарим нэг төрцөн хүмүүс бол мэдээж гоё явна л даа гэхдээ би нийтлэг гэж хэлж байгаа н шүү.

Би үргэлжлүүлж бичнээ та уншаарай



 

 





  
Шууд холбоос

. 2012-04-16 - ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?

Таны наад яриад байгаа үнэн гэдэг чинь үнэн юм уу? Би л хувьдаа туйлын үнэнд итгэдэггүй. Номын сангийн цонхоор хүн багтахааргүй шигүү модтой өндөр уулс, бүүдгэр тэнгэр, холоо харагдах уулс дээрх байшин, сүр дуулиантай давалгаалах далайн эргийг харан зогсохдоо дараагийн цагийн хичээл, өдрийн хоол, оройн уулзалт, ирээдүйн бизнесээ түр мартан орчлон хорвоон талаар бодлоо. Үнэнийн тухайд бас бодлоо. Ер нь Үнэн өөрөө үнэн юм уу гэж бодлын дундаас гэнэт хэн нэг нь шивнэх шиг гэнэт л ийт асуулт гараад ирсэн.  
Туйлын үнэн.
1. Үхэх нь үнэн
хүн яг үхдэг юм уу? зүгээр энэ хорвоогоос яваад өөр газар үхээгүй байж байдын биш биз. Тэндээ үргэлжлүүлэн амьдардын биш байгаа даа. Хүний үхэл гэдэг өөрөө үхэл юм уу. эсвэл нэг улсаас нөгөө улс руу нүүхтэй адил шилжилт юм уу.Үхэх нь ҮНЭН гэж байгаа чинь ҮНЭН юм уу

2. Төрөх нь үнэн.

Хүн эхээс төрөхөөсөө өмнө хаана байсан бэ? Энэ чинь ямар юм аа яриад байнааа гэж битгий уурлаарай. Зүгээр л бод. Та төрхөөсөө өмнө хаа нэгтээ байсын биш биз. Та төрөөгүй зүгээр л нэг газраас ирсэн юм биш үү. Төрсөн гэдэг чинь ҮНЭН юм уу?

3. Амьдрах нь үнэн.

Та энэ дэлхий дээр яг оршин байгаа юм уу. Магадгүй тийм ээ би оршин байна. Би байна. Тэгвэл би Африкт байгаа хүнээс, за эсвэл Цаатан ч юм уу, за хол байгаа зайгаа байг зүгээр энэ номын санд сууж байгаа нэг охиноос таныг асууя. Тэд таны амьдардгыг, энэ ертөнц дээр ер нь байгаа эсэхийг мэдэхгүй. Тэгэхээр та энэ ертөнц дээр ер нь байхгүй юм биш үү. Эсвэл байгаа гэдгээ батлахын тулд дэлхийн бүх хүнд нэрийн хуудсаа тарааж болно шүү.

За туйлын гурван үнэн өөрөө үнэн байна уу?

Цорын ганц ҮНЭН бол би үнэн үнэн үү гэдэгт ҮНЭН хариулт хэлж чадахгүй.

Р.Мөнхтэгш 2012.4.16-нд









Шууд холбоос

. 2012-02-28 - 1000 жилийн ганцаардал


Шууд холбоос

. 2012-01-12 - Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая

Сайн байцгаана уу. TOEFL-д шамдан бэлдэгчид болон гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусдаа миний бичлэгийг уншиж буй өдрийн мэнд. Миний бие Тайвань-ны Минг Чуан их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байна.
Тэгэхээр оюутан залуус та бүгдэд ч бас ийм боломж байгаад би баяртай байна.
Яагаад Тайвань гэж.
Та энэ хотод сурвал Англи хэлийг маш сайн судлахаас гадна хятад хэлийг ч мөн суралцах боломжтой юм. Энд Мандрин хэл гэж Хятадын үндэсний хэл байдаг ба хүн амын дийлэнх хувь нь анли, хятад хэлтэй. тэгэхээр та нэг сумаар 2 туулай буудаж болно. Campus даа English ээр яриал, гадуур хятадааар яриад л.
Мөн өртөг мөнгөний хувьд манайхтай адил,
дотуур байрны жилийн төлбөр монгол мөнгөөр 760 мянган төг
сургалтын жилийн төлбөр хамгийн ихдээ л 3 сая гээл ер нь гайгүй.
харин та exchange student ээр явбал сургалтын төлбөр төлөхгүй ба ердөө онгоцны, байр, хоол, номны захиалга нийлээд 3-4 саяд явах боломжтой. Энэ нь хасаг улирал гэсэн үг. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөр төлөхгүй гэсэн үг шүү дээ.

За дээр нь Тайваньд сурахад нэг гоё нь сургуулийн босго оноо нь тун бага та 10 жилээ амжилттай төгссөн байхад л ер нь болоод явна. TOEFL PBT гийн 500 гаас дээш оноо мөн шаардана. PBT гэдэг бол хамгийн амархан хялбар шалгалт юм. Бэлэгний 400 оноо бараг та бүх тестээ таагаад өгөхөд л 400 авдаг. Тэгэхээр танд 100 оноо л авах асуудал байгаа юм. Нийт 670 оноо хамгийн өндөр оноо нь. Тэгэхээр бараг багахан л анги хэлний мэдлэгтэй байхад л гараад өгнө шүү дээ.

Тэтгэлэгийн хувьд маш боломжийн жишээ нь Ming Dao university  гэхэд л та нийгмийн идэвхитэй сайн хүүхэд байвал 80-100 хүртэлх хувийн тэтгэлэг таньд өгнө. Don Hua их сургууль ч байна. Харин Ming Chuan их сургуулийн хувьд сайн суралцаж буй оюутнууддаа өгдөг. За тэгээд гадуур дотуур хар мянган л тэтгэлэг байна даа.

-Тайванийн харилцаа холбооны улсын их сургуулийн тэтгэлэг нь амжилттай суралцаж буй шинэ оюутнуудад сар бүр 15,000 тайвань доллар буюу 460 америк доллар хүртэлх тэтгэлэг олгох эсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлөх зэрэг дэмжлэг үзүүлдэг.Засгийн газрын журмын дагуу оюутнууд эхний семестерийнхээ дараа тэтгэлэгт хүсэлт дахин гаргаж, үнэлгээгээр нь шалгаруулна.
Тус сургуультай холбоотой мэдээллийг www.ia.nctu.edu.tw вэб сайтаас авч болно.

Тайваний Үндэсний Ченг Кунг Их Сургууль дээр хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгогдоно.

ОУ-ын Бизнесийн Удирдлагын Магистрын тэтгэлэг:

Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь оюутныг байр, сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.Мөн эрдэм шинжилгээний туслах ажилтанаар ажиллуулж сардаа 200$-300$ цалин авах боломжоор хангана. Тус тэтгэлэгт бакалавр зэрэгтэй, англи хэлний тодорхой мэдлэгтэйь мэргэжлээрээ дор хаяж 2 жил ажилласан туршлагатай гадаадын иргэн хамрагдана.

Тайваний Засгийн Газрын Тэтгэлэг

Энэ тэтгэлэгийн тухайд тус их сургуульд дор хаяж 1 улирал амжилттай суралцаж буй оюутнуудад олгоно. Тус тэтгэлийг Тайваний Гадаад Харилцааны Яам, Боловсролын Яам, Эдийн Харилцааны Яам болон Үндэсний Шижнлэх Ухааны Консул гэсэн төрийн 4 байгууллагаас олгодог байна.Тэтгэлэгийг мөнгө хэлбэрээр стипенди байдлаар олгоно. Стипендийн хэмжээ сарын 800US$-1000US$ тэнцэнэ. Мөн нэмж онгоцны тийзийн үнийг төлнө.

Их сургуулиас олгох тэтгэлэг:

Энэ тэтгэлэгийн тухайд тус их сургуульд дор хаяж 1 улирал амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторантурын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад олгоно. Энэхүүү тэтгэлэг нь дараахи байдлаар олгогдоно:

- Бакалаврт суралцаж буй оюутнуудыг сургуулийн байранд үнэ төлбөргүй байрлуулна.
- Магистр, докторантурт суралцаж буй оюутнуудыг байр, сургалтын төлбөрөөс 50%-100% чөлөөлнө.Мөн сар бүр 130US$-500US$-той тэнцэх хэмжээний стипенди олгоно.

Тэтгэлэгийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогд мөн Тайвань Худалдаа Хөгжлийн төвд оч, бүр болохгүй бол ГУДС-ийн 1 давхарч Тайваний боловсрол зөвөлгөө мэдээллийн төвд очиж болно.


Хамгийн сүүлд нь таньд л гэж хэлэхэд таньд л чадвар нь байвал бүх юм нээлттэй болцон байна. чи чадвартай бол бид боломжийг олгоё” гэсэн зарчим өнөөдөр үйлчилж байна. тэр дундаа боловсролын салбарт. 

өнөөдөр мэргэжилээ эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж боловсруулж байгаа оюутан залууст ганц л дүрэм хэрэгтэй, АВЪЯАС БАЙВАЛ ЗАМ НЭЭЛТТЭЙ гэж. Тэднийг дэмжинэ гэж худал ярихаасаа илүүтэйгээр тэдний хүсэл мөрөөдлийг хязгаарлаж боймилж байгаа олон зүйлсийг өөрчилөх хэрэгтэй гэж би хувьдаа итгэдэг. Тийм биз







Шууд холбоос

. 2011-11-03 - анлиар эсээ хэрхэн бичих бэ?

анли хэлний эсээ бичлэг нь монгол хэлний эсээ бичлэгийг бодвол хамаагүй хялбар юм. Уран яруу үг хэллэг, онч үгс, гаргалгаа гээд нэг их юм шаардлагаггүй байдаг. Хамгийн гол нь утга санаа, энгийн үг хэллэг хэрэглэх, холбоос сайн ашиглах, өөрийн үзэл бодлоо илтгэн гаргаж чадвал өндөр оноо авж чаддаг. Ийд та бүхэндээ англи эсээ бичихэд хамгийн хэрэг болохуйц ХОЛБООС болон ГАЖРАЛ-ыг заая. Учир нь монголын их олон англи хэлний багш энэхүү ГАЖРАЛ гэдэг зүйлийг мэддэггүй учраас миний бие ихэд харамсав.

1. Гажрал гэдэг нь тухайн өгүүлбэрийг хүч нэмсэн, сүр бадруулсан өнгө аястай болгож өгдөг бөгөөд бүр байж ядсан өнгө аясыг ч гаргадаг. Тухайлбал
- Би хэзээээээээээээ ч алдаа гаргана гэж байхгүй, эсвэл Би алдаа гарган гэж ёстой гонжийноо, Би алдаа гаргана гэж ёстой түүхэнд байхгүй гэх мэт өгүүлбэрийг хэрхэн хэлэх бэ.

1: энгийнээр бол      
                                        i never make a mistake=би хэзээ ч алдаа гаргадаггүй
                                       Never do i make a mistake= (Би хэзээээээээээээ ч алдаа гаргана гэж байхгүй, эсвэл Би алдаа гарган гэж ёстой гонжийноо, Би алдаа гаргана гэж ёстой түүхэнд байхгүй) гэсэн сүр нэмсэн өнгө аясыг харуулж байдаг.

2. тэр бидэнд мөнгө зээлнэ гэж ёстой голионы баас байлгүй, тэр бидэнд мөнгө зээлнэ гэж ёстой түүхэнд байхгүй, тэр бидэнд мөнгө зээлнэ гэж энүүн шиг худлаа юм гэж байхгүй      гэж сүр бадруулсан өнгө аясыг гаргая
                              
                                         he never lend any money to us  :  never does he lend any money to us
                                         she never helps me :  does she never help me  гэж бичнэ.

харин NEVER WILL  ийн хэрэглээ нь бусдад ам тангараг өгсөн шинжтэй байдаг.

тухайлбал-    би чамтай үхэж байсан ч хамт явахгүй= never will i go with you
                         би хэзээ ч чамтай хамт явахгүй = i never go with you
                         i will never drink again = never will i drink again   би үхэж байсан ч дахиж архи уухгүй
гэж мэт байна. Дараа нь би та бүхэнд холбоос заах болно


Шууд холбоос

. 2011-08-18 - Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.

саяхан Өмнөговь аймгийн 5 хүүхэд Тайван улсын Минг Чуан ны их сургууль руу явахаар боллоо. Миний бие ч бас тэр оюутны нэг болсон. Та бүхэн бас Тайваны их дээд сургуульд суралцах боломжтой.
Замын зардал газраар бол 500 доллор, онгоцоор бол 800 доллор болж байгаа. Байрны мөнгө хагас симестир монгол мөнгөөр 350 мянган төгрөг. Идэх хоол амжиргаа тухайн хүнээсээ хамаараад янз янз байдаг юм байна. оюутны хотгон дотроо ажиллах боломжтой. Мөн олон улсын оюутан залуус сургалцдаг учраас international university их байдаг. Мөн Хятад Англи хэл давхар судлах боломтой гээд гоё гоё зүйлүүд их байна. Одоо 1 сард элсэлт нь эхлэнэ. Амжиж бүртгүүлээрээ. ямар нэгэн зуучлагч байгууллага, энээ тэрээ огт хэрэггүй чи өөрөө интернэтээр ороод д боллоо. Бүр болохгүй бол надад хандаарай.
Хамгийн гол зүйл нь PBT шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. энэ нь нэг ёсний TOEFL юм. гэхдээ хамгийн амархан нь. Та нэгийг ч тестэндээр бөглөөгүй байхад автоматаар 350 оноо танд өгдөг. Нийт 680 оноо авах ёстойгоос 530 аас дээд оноо авбал тайваны ямар ч сургууль хүлээн зөвшөөрдөг.
Та оролдоод үзүүрээ. Гадаадын оронд дэлхийн түвшиний боловсрол эзэмших боломж танд байна. шүү. Дор хаяж шалгалтаа тааж бөгөллөө гэхэд л 480 авчдаг гэж ярьдаг. Уг шалгалтын Улаанбаатар хотод Absolute, Global Leadership зэрэг газруудад авдаг юм байна. Absolute нь арай хямд авдаг сурагтай. Та юутай ч өгөөд үзсэн байхад Азийн их сургуулид таны өмнө нээгдэх болж байна.

Шууд холбоос

. 2011-05-15 - iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3

ЗА тэгэхээр TOEFL iBT, мөн PBT-д ч мөн амжилттай бэлгэхэд хамгийн чухал зүйл бол ном сурах бичиг байдаг.
Тиймээс сайн сурах бичигээс бэлтгэх нь 1т таны цаг хугацаа, үр дүнд маш чухал нөлөө үзүүлдэг. Олон хэрэгцээгүй номноос бэлтгэж байгаад ямар ч амжилтгүй байх тохиолдол TOEFL-д бэлтгэж байгаа олон хүмүүсээс харагддаг.
Тиймээс сайн сурах бичиг худалдан авах нь дээр. Тухайлбал Barron's ч юм уу Delta's key ч юм уу. Тэгэхээр Delta's key бол жинхэнэ оригоороо бол монголд байхгүй дандаа хятад хувилбар байдаг. Харин barron's ийн хувьд бол монголд байгаа 67800 гэж байна. Интерном болон, их дэлгүүрт.
Харин Миний зүгээс та бүхэнд боломж олгон сайн номнуудыг PDF хэлбэрээр хямдаар худалдаалж болно. Мэдээж mp3 буюу сонсгол нь дагалдах болно.
Barron's болон Delta's key, мөн Crack TOEFL номыг  худалдан авсанаар дагалдаж WORD MASTER гадаад хэлний үгийг хялбар аргаар цээжлэх ном болон бусад номыг өөрийн сонголтоор PDF хэлбэрээр боннус болгон авах бүрэн боломжтой.


TOEFL iBT-д 120 оноо тултал нь авч хүссэн орон руугаа тэтгэлгээр суралцах боломж
Шууд холбоос

. 2011-05-07 - iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2


За ерөнхийдөө TOEFL-ийнхаа талаар бичээгүй удаж тэгэхээр энэ удаа та бүхэнд хэрэгтэй нэлээн хэдэн амжилттай бэлтгэхэд тань нэмэр болохуйц enthusiasm мөн advice өгөе гэж бодлоо.
1. Сургалтын төвөө судал
Юуны өмнө нэгэнт та бүхэнд TOEFL-д бэлтгэхээр зорьж байгаа бол Сургалтын төвөө сайн судлах хэрэгтэй. Тухайн сургалтын төвөөс хэдэн хүүхэд гадаад гарсан, хамгийн дээд тал нь хэдэн оноо авч байсан, гадаад багш хэдэн цагаар ордог бэ гэх мэт.  Харин та нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Сургалтын төвөөс таньд тавих анхаарал 10% таны өөртөө тавих анхаарал 90% байдаг гэдгийг санах хэрэгтэй.

2. Таниас бүх зүйл хамаарна.
Сургалтын төв бол нэг ёсны guide юм. Хэрхэн ямар системтэйгээр үзэх бэ, ямар ном материалын дараа ямар сурах бичиг үзэх бэ гэхчилэн системтэй явуулдаг. Харин бусад хичээх, зүтгэх, чармайх гээд бүх зүйл таниас л хамаарна.
Манай нэг найз байдаг л даа. Монголын бараг бүх гадаад хэлний сургалтын төвийг сурж төгссөн. тэгээд сурсан юм байхгүй. Мань хүн юу гэж байна гэхээр аа тэр сургалтын төв муу юм байна лаа энэ нь материал муутай, тэр ч багш муутай гээд л. Үнэндээ мань хүн нэг ч сурах хүсэл нь бадраад TOEFL-ийн номоо харж байгаагүй залуу.
Харин өөр нэг найз маань болохоор англи хэлний advance түвшинд хүртэл хувиараа үзсэн мундаг хүүхэд байдаг. Үүнээс харахад Тухайн сурч буй эзний чинь хүсэл зорилгоос шууд хамааралтай нь харагдаж байна.

3. Богино хугацаанд түргэн сур.
Өөрийгөө дайчилж эхэлдэг. Ер нь анги гэлтгүй ямар ч хэлийг богино хугацаанд түргэн сурах нь хамгийн шилдэг арга юм. 10 жил present perfect, past гэж үзсээр байгаад төгсөнө, оюутан болоод бас л past, present гээл үзнэ. Тэгсээр байгаад олон хүн залхах тохиолдол байдаг.
Харин та гадаад хэл сургалтын төвд сууж байгаа бол арай өөр байж болно. Богино хугацаанд шахалттай, түргэвчилсэн байвал зүгээр үзэх нь их үр дүнтэй байдаг.  Учир нь хурд гэдэг өөрөө хүний анхаарлыг 100% хийж буй зүйлд нь хандуулж чаддаг. Тухайлбал 80 км цагийн хурдтай явж байгаа машин, 40км цагийн хурдтай явж буй машин хоёрын аль нь осол гаргах эрсдэлтэй бэ. Мэдээж 80 км гэж үү. Гэхдээ үгүй юм. Хурдтай явж буй машиний жолооч анхаарлаа 100% замруугаа төвлөрүүлсэн байдаг. Харин удаан явж буй машиний жолооч эргэн тойрон дохь хүн, барилга харж яван анхаарал нь сарнисан байдаг. Тиймээс хурдтай байх нь хамгийн чухал.

4. Өдрийн 3-5 цагыг TOEFL доо заавал зарцуул.
Хэрвээ та оюутан, сурагч эс бол ажилтан бол 5 аас илүү цагыг заавал зарцуулах хэрэгтэй. ажилчин хүний хувьд жоохон хэцүү байдаг. Үнэхээр боломжтой бол та ажлаасаа 5 юм уу 6 сарын чөлөө ч авч болох юм. Энэ хугацаандаа хүссэн хэмжээгээрээ анги хэлний мэдлэгээ дээшлүүлж хангалттай оноо авч чадна. Ажлаасаа чөлөө авдаггүй юм аа гэхэд амралтын хугацаандаа сурч ч болно. Оюутан залуусын хувьд ч ялгаагүй. Би яагаад заавал чөлөө мөлөө гээд байна вэ гэвэл, ажилын хажуугаар, их сургуулийн хичээлийн хажуугаар TOEFL-д бэлтгэх жоохон хэцүү. Гэхдээ та TOEFLийн сургалтанд оройн 6 цагын ангид бүртгүүлээд  сууж болно.6-9.30 хүртэл TOEFL оо хийгээд өглөө 5 гэхэд болож 8 хүртэл хийх юм бол хангалттай сайн TOEFLд бэлтгэж чадна шүү.

5. Сурах бичгээ битгий хайрла.

Хүмүүс их сурах бичигт их хайртай байдаг. муухай болгочихуй, үрчийчхүй, хоол ундаа тусаачхуй, дээр нь зурчихуй гээд л. Энэ бол завтай хүний л хийдэг ажил. Жинхэнэ ном бол тэгж болно. Харин сурах бичиг бол сурах л бичиг. Тиймээс огтхон ч хайрлаж болохгүй. Ур гэж байгаа юм биш. Дээрх нь мэдэхгүй үгээ орчуулан бичиж, хэрэгтэй өгүүлбэр байвал тодруулагчаар зурж, нус нулимс, хоол унд юу байдгын үрчийтэл л номон дээрээ ажил, сайн ажиллах хангалтгүй, маш сайн ажиллах хэрэгтэй. Ингэж байж үг тогтоно, ингэж байж тухайн өгүүлбэрийн утга санаа сайн бууж эргэн санаж чадна. Их үр дүнтэй.

6. Хэзээ ч битгий зүгээр зогс, хэзээ ч битгий зүгээр алх.

Та өглөө ажил эсвэл сургууль руугаа хичнээн минут явдаг бэ 30, 40 магадгүй түгжрэлтэй үед бол цаг,  мөн автобус хүлээх гэж 20,30 минутан, дараа нь сургуулийн завсарлагаанууд, дараа нь бас л гэрлүүгээ явна. Ойролцоогоор 3,4 цагийг хий хоосон өнгөрөөж байна.
Харин Та автобус хүлээж байхдаа эсвэл сургууль, ажилруугаа явж байхдаа, байнга чихэндээ mp3 англи харилцан яриа, сонсгол сонсоод явж бай. маш үр дүнтэй шүү ЧИХ ТАНЬ онгойх болно. MP байхгүй бол жижигхэн дэвтэрдээр шинэ үгээ бичээд хаа явсан газраа түүнийгээ хараад цээжлээд явах хэрэгтэй. Харин харин бусад цагаар writing, speaking, reading гэх мэт чадваруудаа хөгжүүлж болно шүү дээ.

үргэлжлэл бий.
сontact us: moogii_1992@yahoo.com




















Шууд холбоос
Хуудас: 2 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel