Монгол залуус TOEFL 120

. 2013-09-16 - Аав хайчсан бэ?

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж
Энэ зуны хэдэн өдөр охин надаас "аав" нэхэв. Нэг орой
- Ээжээ намайг бүүр тэг настай байхад аав байсан юм уу? гэж байна. Санаа нь бол хүн бүр аавтай байдаг, тэгээд минийх яагаад байхгүй байна, магадгүй хэзээ нэгэн цагт аав байсан л байж таараа, магадгүй намайг ухаан суугаагүй байхад гэсэн утга. Тэрхэн зуур ямар их айж, юун их юм бодов оо. Байгаагүй ээ гээд л хэлчихлээ, охин маань ч цааш лавлаж асуусангүй, ашгүй минь гэж. Тэгээд дотроо "аав нь байсаан, одоо өөр хүний аав болсон гээд хэлчихвэл нэхээд салахгүй, эсвэл ямар амьд хүнийг тэнгэрт байгаа гэлтэй ч биш" гэж бодсоноо, өөрийн хариултыг зөв...
Сэтгэгдлүүд (2) :: Шууд холбоос

. 2013-09-11 - Ардын дуу

Бичсэн: Zurai
Ардын дуу юу?
Сонсоод байхад гоё ш дээ. Намбалаг, бас бүрэг, сэтгэлийн учгийг илэрхийлэх аялгуу сайхан дуунууд. Аялгуу гэж чухам юу юм бэ? Сэтгэлийг амирлуулагч гэх юм уу даа. Хоолой муутай ч гэлээ сэнгэнэтэл сайхан дуулах ч бас сайхан шүү. Ялангуяа хөдөө хээр хоолойн чадлаар, сэтгэлийн дэнгээр уянгалуулах ч мөн таатай даа гэж.

Жаахан байхад Халтар ахын дуулдаг байсан нь дурсамж болон сэтгэлд хоногшиж дээ. Сайхан хоолойтой, уртын дууг уянгалуулж өгнө дөө. Одоо ч муу ахын минь тэргүүнд буурал сууж дээ. Ингээд бодсон чинь бас эгчийн дуулж байсан санаанд буух юм. Ах эгч хоёр хэзээ хойно хижээл нас...
Сэтгэгдлүүд (0) :: Шууд холбоос

. 2013-09-07 - амраг минь болооч

Бичсэн: arius
Дэргэд минь чи байхад
Дэнлүү мэт гэрэлтэх нүдэнд минь дурлаж
амраг минь болооч
Дөлгөөн бор царайг чинь хараад
Дөл мэт улайдаг хацрыг минь санаж
хайр минь болооч

Сорих мэт шулуун харцнаас чинь
Сормуус буулган ичдэг сэтгэлийг минь хайрлаж
дурлал минь болооч
 Зүүдэнд минь бидэнтэй ханьссан үзэсгэлэнт шувуудыг
Зүрх сэтгэлээ шингээн хатгасныг минь бодож
амьдрал минь болооч
 

хэзээ бичсэнээ ч мартаж. гэхдээ нийтлэмээр санагдав. Их л дурлаж явж дээ


...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-08-22 - Чиний явдаг замаар

Бичсэн: Zurai Ангилал: Би биш
 
Нэг ийм дууг сонсоод хөнгөхөөн гуниглаад л сууж байна. Нээх дурсамж нтр сэдрээд сүйд болсон юм байхгүй ч, өөр ямар нэг орон зайд орчих шиг, гоё дуу шүү. За энэ ч яахав

Ахиад л алдчихлаа, ахиад л бодлогогүй буруу тооцоо. Өнөөдрийг хүртэл цэгцтэй алхаж алхаж ирчихээд, ил харагдах замын чулуунд бүдэрчихлээ, ёстой новш гэж хэлэхэд ч багадмаар.

Шударга хүн хойд насандаа л жаргадаг байх. 




...
Сэтгэгдлүүд (2) :: Шууд холбоос

. 2013-08-21 - Дурсамж

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд
 Ажил дээр хүнгүй шахуу, хийх ажил үгүйг далимдуулж хуучин бичлэгүүдээ баахан ухлаа. Заримыг нь ичсэндээ шууд устгав :p 
Заримыг нь ч би бичцийн байх даа гэж гайхав...бүүр 2007 оноос эхлээд миний амьдралын нилээдгүй хувь нь энэ блогт байна шүү.

Сэтгэгдэл уншиж баахан инээв, шийр зааж харилцаа холбоогүй таслалгүй үлдсэн хүмс 2-хан байна даа, бусад нь амьдралын эрхээр дайжин одож, гэхдээ ихэнхийг нь хаана явааг, бас сайн явааг нь гадарланаа. 

Залуу ч байж, тэнэг ч байж...тэр нь ч сайхан байж дээ...хохо нэхх ухаарсан хүн
...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-08-20 - замын тэмдэглэл №4...Кыргыздээ л

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд
 Бид 4-лээ явсан их зөв болсон юм байна лээ, таксидахад ч амар, гэхдээ бараг таксидаж байгаагүй дээ. Караколд эхний өдөр унтаж, дараа өдөр нуурын эрэгт завьтай өнгөрүүлээд дараа өдөр нь яах тал дээр баахан маргалдсан, хүн амьтнаас ч асууж сурагласан. Эрэгтэй гишүүд маань Алакол гэдэг өндөр уулсын дунд байдаг нуур луу явья гэсэн боловч хүмүүс нилээн хэцүү, бүтэн өдөр болно, ядарна гэсэн тул эмэгтэй гишүүд арай хялбар аргаар хүрч болох ойрхон газарт санал өгөөд, ялан дийлж Жети Огуз гэх газар луу явахаар боллоо. Ингээд ийшээ явдаг унаа хайн гарч одлоо. 

Базаар дээрээс автобус явдаг гэнэ. 
 
Ийм ату...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-08-19 - аян замын тэмдэглэл №3 Кыргыз

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд
 Шөнийн нислэг хүнийг жинхэнэ утгаар нь ядраадаг юм байна лээ, гэртээ унтаж байгаад нисвэл юу юм гэхээс маниус шиг 10 цагт онгоцны буудал дээр очиж 04.25-ийн нислэг хүлээх бол амаргүй даваа байна лээ. Ядаж байхад Эрхүүгийн буудлын тохь тух муутайг яана, сандал дээр нь ч хэвтэх боломжгүй. Ингээд нисээд үүрээр Кыргызийн нийслэл Бишкек хотод ирлээ. Бид хэдийн Кыргыз явдаг гол зорилго бол Иссыкул нуур дээр л очих...нуурын эрэгт байрлах хот нь Чолпан-Ата. Монголд байхдаа энэ хотод буудал захиалах гэж оролдсон боловч дүүрсэн гээд олдоогүй болохоор арай цаашлаад Каракол хотод захиалсан байсан юм. Инг...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-08-16 - замын тэмдэглэл №2 Кыргыз

Бичсэн: Friska
Кыргыз гээ л тэгэнгүүт хүмс нь эфкүү шөө, болгоомжтой энээ тэрээ гээ л байсан, гайгүй л улс байна лээ шт. Хамгийн эхний таарсан 2-ыг эс тооцвол. Тэр 2 маниусыг онгоцны буудлаас вокзал хүргэж өгөх гэж панаалдсан таксиныхан байсы...шалаад байхаар дургүй хүрээд сүүлдээ дургүйцээд ч нэмэр болохгүйг ойлгоод хүргүүлсэн шт, эхлээд бараг 2000 ч гэл үү дээ, сүүлдээ 700-р тохирч хүргүүлсэн нь бас л тэндхийнхээр бол өндөр ханш байсан байна лээ, мөнгөний нэгж нь сом л доо, нэг доллар = 48 орчим сом.

Өө, энүүний урд эрхүү байгаа л даа. ццццц....(арилгахаас залхуурсан тул нэг дор)
Хамаг ярих гэж байсан юм сам...
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-08-12 - замын тэмдэглэл №1 до Байкала

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд
Явах замдаа өдөр бүр тэмдэглэл бичээд явах юм болсон яасан, ганцыг ч бичээгүй...ирээд зургаа үзэж суухнээ ганц хоёр зүйл сонирхуулвал зүгээр ч юм уу гэж бодлоо л. хэдэн сарын турш төлөвлөгөө, билет, буудал захиалах гээл нүсэр юм болж болж аялал маань наадмын дараа буюу 7 сарын 13-ны орой Эрхүү рүү галт тэрэгээр хөдөлсөнөөр эхлэлээ. 


Онгоцоор явахад бол роуминг асаачаад байдын, богооноор явсан чинь хил хаана гарч байгаа нь мэдэгдэхгүй нэг мэдэхэд роуминг асаахад оройтсон байлаа хөөрхий. Купенд 2 хоног яваад Эрхүү орсон, биднийг тур компанийн жижигхээн биетэй аятайхан бүсгүй тосч аваад шууд Байга...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-07-16 - Маш энгийн

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж
Маш энгийн, бүүр мааааш энгийн.
Анх л итгэдэг байсан, биширдэг байсан, нууцлаг байсан, аугаа байсан, аймаар байсан, ариун байсан бүх зүйлс бодох бүр, бүүүүр гүн тэртээд бодох бүр энгийнээс энгийн мэт санагдах.
Магадгүй гүн бодолдоо дийлдэхдээ юмсыг энгийнээр нь хүлээж авах нь илүү  хялбар ч юм билүү.
Нэгэнт бүхнийг энгийнээр бодохуйд намайг хэн хазаарлаж, юу хязгаарлах юм бэ?

Хэн ч үгүй

...
Сэтгэгдлүүд (3) :: Шууд холбоос
Хуудас: 4 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel