Монгол залуус TOEFL 120

. 2014-07-07 - Тунгалаг нүдэн

Бичсэн: arius

Одод тусах нуурын мандалд
Орчлонгийн үзэсгэлэн тодорно
Одоо чи миний дэргэд найз минь
Орь залуу насны уянгыг мэдэрч байна уу?

Саран шумбах нуурын хөвөөнд
Салхинд исгэрэх моддын шуугиан
Санаа бодолд ирээдүйг шивнэнэ
Өнгөрсөнг уучлуулахаар аргадна

Өөрийн үзэмжээ нуурандаа шингээсэн
Ганц мод сарны доор үзэсгэлэнтэй
Өөрт минь ухаарал нэмнэ
Ганцаардал бидний сэтгэлээс хулжина

Тунгалаг нүдэн нууранд
Туссан дүрс бүхнийг чи минь хар
Тэнд гоо үзэсгэлэн
Тэнд хүсэл мөрөөдөл бий

Тэнгэрээс асгарах одод
Тэгээд бид
 

Хайрт найз Чимгээдээ зориулав
2014.07.05
Хэнтий аймаг, Хар зүрхний Хөх нуур

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-06-23 - кино кино кино

Бичсэн: Friska Ангилал: Кино
Охиноо хөдөө явуулчихсан, хичээл амарчихсан, ажил багахан..бөөн зав зай, хагас бүтэн сайн болонгуут хөшөө болтлоо кино үзлээ. Ном уншихаас залхуураад, бас ганц хоёр орчуулга хийж мөнгө олсон, үрсэн

Энэ удаад баахан Орос кинонууд л үзлээ, сабгүй үзэхэд гоя байдаг юм. Голлох 2 найруулагч: Звягинцев, Лунгин.
Number one бол яах аргагүй Звягинцев…бараг л дурлалаа энэ хүнд. Оростоо бол масс нь мань эрд дургүйдүү юм шиг байна, Оросын хамаг муу муухайг барууныханд харуулж нэр нүүр олж авч байна бла бла бла. ОРТ-р 2013 оны 12 сард гарсан Познер нэвтрүүлгээр орсон ярилцлагыг нь үзлээ. Познер хэдийн сэтгү...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-06-01 -

Бичсэн: arius
Зам дагуух монос модны навчис
Залуу гэнэн нас хоёр адилхан
Хир буртаг сууж амжаагүй нахиа
Хилэн бухимдалд харлаагүй сэтгэл

Цагаахан цэцэгс анхилам үнэрээ түгээж
Царайнд нь үрчлээ суугаагүй охид нүд баясгана
Цагийн эрхэээр дэлбээнүүд унаж
Цайлган инээд чимээгүй мушийлт болно

Үр жимс боловсорчээ гэвч 
Үнэр амт нь бусдаас өөр
Үргэлж холхих машины утаанд 
Үнгэгдэн хордож харласан .....

зам дагуу ургасан мод
залуу гэнэн нас хоёр адилхан


...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-05-21 - Movies

Бичсэн: Friska Ангилал: Кино
 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-05-05 -

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
-наад цамцаа тайлаа, өнгө нь таалагдахгүй байна!-өөр өмсөх юм алга байна -тэр надад хамаагүй, юу ч гэсэн тайл…

яасан их ТААЛАГДАХГҮЙ, яасан ч их ЭГО, яасан ч их ХҮСЭЛ….байнавдээ бидэнд. 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-03-28 - Чимээн үгүй

Бичсэн: Zurai
Толины өмнө зогссоор атал
Олж харсангүй өөрийгөө
Тусгал хааччихав
............
Чив чимээгүй урсах намайг
Тэндээс
Ажин шагширч сууна уу
...........
Хармаар байна би
Харцныхаа гал дөлийг
Үзмээр байна би 
Эелдэг гэгэлхэн охин
Инээмсэглэн байхыг
Тольдмоор байна би
Тоомсоргүй сэхүүн дүрээ
............




Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-12-27 -

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
 Охин ч том боллоо, би ч хөгшрөх нь…ганц гуйлт байнаа

Өнгөрсөн жил их юм үзэж нүд тайллаа, ирэх жил ажил хийхгүй гэртээ суумаар байна

Гоолиг байж ханалаа, одоо таргалмаар байна

Ойлгосон уу?
Ойлгосон
Хаанаа ойлгосон
Эндээ (толгойгоо заав.)
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-12-25 - Би даарахгүй байна

Бичсэн: Zurai
 Бичсэн: Zurai, 2013-10-22, 10:36Шөнийн тэнгэрт гялтганах
Цас
Энүүгээр нэг дэгдэнэ
Тэрүүгээр нэг хуймран дэггүйтэнэ
Намирана
Бас бүжинэ
Жаварт салхи харин
Энгэрээр минь наадаж
Дун өвөл ирж айсуйг
Бодолд минь шивнэнэ
Хахир өвөл зэврүүн шүү гэх шиг
Хацар жиндээж
Уруулыг минь хайрна
Гэсэн ч
Би даарахгүй байна. 
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-12-25 - Амьдрал бол аялгуу

Бичсэн: Zurai
 Бичсэн: Zurai, 2013-10-10, 08:15Хуучин бичлэгүүдээ харж байгаад нэг ийм мөртүүд сэтгэгдэл дунд минь байхыг оллоо. 

Амьдрал бол аялгуу Алдрай жаахан нас 
Баясан жингэнэх хонх мэт 
Арван жилийн дуу 
Анхны хайрын хөгтэй 
Идэр насандаа бид 
Бөмбөрийн хэмнэлд бүжиглэх шиг 
Ирмүүн тэр аялгуу 
Тэгээд төгөлдөр хуурын 
Даралтаар солигдоно 
Эцэст нь уртын дууны 
Шуранхайд уясч 
Харин тэр мөчид 
Хүний өөрийн жинхэнэ хөг эгшиглэдэг юм
Бичсэн: LetMaidar...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2013-12-25 - Цаг хугацаа

Бичсэн: Zurai
 Бичсэн: Zurai, 2013-10-10, 07:53

Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэх 
Цаг хугацаа
Эргээд харахад харин 
Эрчлээд тавьсан сум шиг
Сүүдрээ гээн харван одно
Энэ бүх тэнэглэлийг
Эмх замбараагүй бодлыг
Юуг ч юм хүлээсэн итгэлийг
Юунд ч хүлэгдээгүй сэтгэлийг
Хэнэггүй занг
Бодлогогүй үгийг
Увайгүй хүслийг 
Омголон 
Залуу насыг минь 
Туун одох 
Цаг хугацаа
Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэнэ
Эргээд харахад 
Эрчлээд тавьсан сум шиг 
Сүүдрээ гээн одно

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 2 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel