хэдэн сарын өмнө би БЛОГчидоо монгол улсаа хөгжүүлцгээе гэсэн нэгэн санаа гаргаж байсан юм. Миний бодлоор манай www.blogmn.net - ийнхан маань үнэхээр ухаантай оюуны өндөр чадамж сэтгэн бодох, зохион туйрвих тал дээр маш сайн болохоор БҮГДЭЭРЭЭ нийлж сонин гаргах санал тавьсан юм. Нэгэн майл-ээс энэ санаа хэрэгжиж байгаа гэсэн ч одоо болтол таг чиг байгаа юм. Би бодохдоо бид бүгдээрээ нэгэн зүйлийн талаар бодитой материаллаг зүйл хийж харагдахуйц баригдахуйц зүйл хийхийг хүсэж байна. Үүнээс үүдэн улаанбаатар хотод Нийт блогчдын уулзалт зохион байгуулж сонин гаргах санаагаа хэлэлцвэл зохино гэж боддог. Таны блогтоо бичсэн шилдэг бичлэгүүд сонинд нийтлэгдэн гарах болно. Та санал хүсэлтээ ирүүлнэ үү Бичсэн МОНГОЛ ЗАЛУУС
|